ISO 21001:2018  БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА

ISO 21001 СТАНДАРТЫН ТУХАЙ

Энэхүү баримт бичиг нь суралцагчид болон бусад ашиг шим хүртэгчдийн шаардлагад нийцсэн, боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад зориулсан удирдлагын хэрэгсэл юм.

Энэ нь биеэ даасан стандарт бөгөөд  бусад ISO менежментийн бусад (ISO 9001, ISO 14001) стандартуудтай өндөр түвшний бүтцээр (High level structure) уялддаг.

Боловсролын байгууллага, суралцагч, хэрэглэгч, бусад сонирхогч талуудын хоорондын өвөрмөц харилцан үйлчлэл дээр төвлөрсөн ISO 21001:2018 стандарт нь:

  1. Сургах, суралцах, судалгаа шинжилгээ хийх замаар мэдлэг чадварыг эзэмших, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадвартайгаа харуулах хэрэгцээтэй
  2. Суралцагч болон бусад үр шим хүртэгчдийн шаардлагад тохирох байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар суралцагч, үр шим хүртэгчид болон ажиллагсдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр зорьж байгаа байгууллагуудад  

боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны шаардлагуудыг тодорхойлсон.

ISO 21001 стандарт нь байгууллагад сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг ойлгож мэдрэх боломж олгодог.

ISO 21001 СТАНДАРТЫГ ХЭН ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

ISO 21001:2018 стандартын бүх шаардлагууд нь ерөнхий бөгөөд сургах, суралцах, судалгаа шинжилгээ хийх замаар мэдлэг чадварыг хөгжүүлэхэд сургалтын хөтөлбөр ашиглаж, дэмжлэг үзүүлдэг ямар ч байгууллагууд төрөл, хэмжээ, хүргэх арга  зэргээс хамааралгүйгээр хэрэглэх боломжтой.

Энэхүү стандартыг дараах байгууллагууд хэрэглэж болно. Үүнд:

  • боловсролын байгууллагууд үүнд: их дээд, дунд, бага сургууль, мэргэжил сургалтын төвүүд, сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагууд,  
  • үндсэн бизнес нь боловсролын  биш боловч мэргэжлийн сургалтын газар, хэлтэс бүхий томоохон байгууллагууд

 

ISO 21001:2018 стандартыг зөвхөн боловсролын бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрлэдэг байгууллагад зориулаагүй.

 

ISO 21001 СТАНДАРТААС ХЭН ҮР АШИГ ХҮРТЭХ ВЭ?

 

Боловсролын байгууллагад суралцагчид болон үр ашиг хүртэгчид түүнчлэн бусад сонирхогч талуудын шаардлагыг хангаж буй түвшинг үнэлэх, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлага, байнгын хэрэгцээ тулгарч байдаг.

Энэхүү шинэ менежментийн стандартын гол үр ашиг хүртэгчид нь суралцагч боловч боловсролын байгууллагын стандарчлагдсан менежментийн тогтолцооны гаралтаас бүх сонирхогч талууд үр шимийг хүртэнэ. Үүнд: цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, коллеж, их сургууль, насанд хүрэгчдийн боловсрол, тусгай боловролын байгууллага, мэргэжлийн сургалтын төвүүд, сургалтын, дасгалжуулах төвүүд, боловсрол сургалтын газар, хэлтсүүд, зөвлөхүүд, албан бус сургалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зэрэг орно.

 

Энэ нь улсын, хувийн, өөрийгөө санхүүжүүлдэг, ашгийн бус зэрэг санхүүжилтийн үүсвэрээс хамаарахгүй.

Эцэст нь багш, эцэг эх, засгийн газар, төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл зэрэг шаардлагыг тодорхойлоход оролцдог  бүх сонирхогч талууд энэ стандартаас үр шим хүртэнэ.

 

ISO 21001 ЯМАР ҮР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

 

Энэхүү баримт бичигт суурилан боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсний ач холбогдол:

  1. бодлоготой зорилт, үйл ажиллагааг илүү сайн зохицуулах;
  2. бүх талын хүртээмжтэй, чанартай боловсрол олгох замаар нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх;
  3. тусгай хэрэгцээт суралцагчид, зайнаас суралцагчид зэрэг бүх суралцагчдад илүү хувь хүнд чиглэсэн сургалт явуулж үр дүнтэй хариу үзүүлэх;
  4. үр дүнтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлж, харуулахад чиглэсэн байнгын үйл явц ба  үнэлгээний хэрэгсэл;
  5. боловсролын байгууллагын найдвартай байдлыг дээшлүүлэх;
  6. чанарын менежментийн үр дүнтэй хэрэгжүүлж буй туршлагыг харуулах боломж;
  7. байгууллагын сайжруулалтын соёлыг хөгжүүлэх;
  8. бүс, орон нутгийн, улсын, эчнээ, хувийн болон бусад сургалтын стандарт болон олон улсын тогтолцоонд нийцүүлэх;
  9. сонирхогч талуудын оролцоог өргөжүүлэх;
  10. төгс байдал, инновацийг урамшуулах;

 

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО (ББМТ)-НЫ ЗАРЧМУУД

 

ISO 21001 СТАНДАРТЫГ ХЭН БОЛОВСРУУЛСАН БЭ?

 

Энэхүү стандартыг олон улсын салбар хоорондын экспертүүдийн бүлэг ISO/PC 288 төслийн хүрээнд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо  – хэрэглэх зааварчилгаа бүхий шаардлагыг боловсруулсан. 39 үндэсний стандартын байгууллагын 86 экспертүүд боловсруулахад оролцсон  ба янз бүрийн боловсролын салбараас оролцогч талуудыг оролцуулсан болно.

ISO 21001 СТАНДАРТЫН БҮЛГҮҮД