Байгууллагынхаа соёлыг хэрхэн сайжруулах вэ?

Байгууллагын соёлын талаар та өмнө нь зөндөө л сонсож байсан байх. Гэхдээ байгууллагын соёл гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Түүнийг хэрхэн сайжруулах вэ?

Энэхүү нийтлэлээрээ байгууллагын соёл гэж юу болохыг тайлбарлахаас гадна байгууллагууд сайн соёлтой байх нь яагаад ач холбогдолтой болохыг тайлбарлах юм. 

Нэгэн судалгааны үр дүнгээс үзэхэд хариулт өгсөн оролцогдчдын 82 хувь нь байгууллагын соёл нь байгууллагын хувьд өрсөлдөөний давуу тал гэж үздэг гэсэн байна. 

Байгууллагын соёл гэж юу вэ?

Байгууллагын соёл гэдэг бол тухайн ажлын орчин дахь ажилтнуудын гаргаж буй хандлага, зан төлөвийг гэж ойлгож болох бөгөөд дараах ухагдахуунуудыг өөртөө агуулна: 

  • Тэд байгууллагатайгаа хэрхэн харилцаж байна вэ?
  • Тэдний гол гэж чухачилж үзэж байгаа үнэ цэнэ юу вэ? 
  • Тэдний хувь хүний зорилго нь хэрхэн байгууллагынхаа зорилготой уялдаж байна вэ?
  • Ажилтнууд нь бие биетэйгээ хэрхэн харилцаж байгаа байдал.
  • Ажилтнууд байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараа болон үнэт зүйлсийг хэр сайн ойлгодог зэргийг ойлгоно.

Байгууллагын ажилтнууд бүгд байгууллага нь юунд хүрэхээр зорьж байгааг болон байгууллагын энэхүү зорилго нь ажилтнуудын хувь хүнийх нь хүсэл зорилготой нь нийцэж байх ёстой гэдгийг мэдэж байх хэрэгтэй байдаг. Байгууллагын ажилтнууд ажлаа хийхдээ "энэ миний хийх ажил болохоор хийх ёстой" эсвэл "би мөнгө олох ёстой" гэх хандлагаар ажлаа хийх нь хангалтгүй юм. Тэд байгууллагын өсөлт хөгжил нь миний хувь хүний өсөлтөнд болон мэргэжлийн чадварын хөгжилд нөлөөлнө гэдэгт итгэж байх ёстой байдаг.

Яагаад байгууллагын сайн соёл чухал гэж?

Байгууллагын соёл сайтай компанид бүх ажилтнууд нь байгууллагынхаа үнэт зүйлсийг дэмжиж яг нэг хүн шиг ажилладаг. Сайн соёлтой байгууллагын ажилтнуудтай харилцах нь их амар байдаг. Учир нь тэд бүгд юуг, хэрхэн, яагаад хийх хэрэгтэй болохыг мэддэг бөгөөд түүндээ хүрэхийн тулд хамтарч ажилладаг. Бага тушаалын ажилтнаас эхлээд ахлах ажилтнууд бүгд байгууллагынхаа соёлд өөрсдийн хувь нэмрээ оруулан, байгууллагын салшгүй нэг хэсэг нь болон ажилладаг.

Ажлын чанар нэмэгддэг.

Байгууллагын соёл сул газар ажилтнууд нь тухайн байгууллагын үнэт зүйлтэй сайтар нийцэж ажилладаггүй болохоор тэднийг үр дүнтэй ажиллуулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог.    

Багийн ажил.

Сайн соёлтой байгууллага шинэ ажилтанд байгууллагынхаа эрхэмлэдэг зүйлстэй амархан танилцуудаг бөгөөд зорилго, алсын хараатай нийцэж ажиллахад нь тусладаг ажлын орчинг бүрдүүлсэн байдаг. Сайн соёлтой байгууллагад ажиллаж буй ажилтнууд ажлаа сайн хийхийг хүсдэг, илүү үнэнч ажилладаг бөгөөд ажилдаа ч тогтвортой бөгөөд илүү санаачлагатай ажилладаг байна. 

Багаар ажиллахыг дэмждэг.

Байгууллагын соёл сайн газар багаар ажиллахыг ямагт дэмждэг. Ийм байгууллагад ажилтнууд нь ямар тохиолдолд багийнхаа талд зогсохоо мэддэг бөгөөд сайн ажиллахын тулд бусаддаа итгэдэг. Мөн тэдний хувь оролцоо байгууллагын амжилтанд чухал нөлөөтэй гэдгийг мэддэг ба тэд зохих ёсоор үнэлэгдэж байгаагаа ч мэддэг. 

Суралцахыг дэмждэг орчин.

Багаар сайн хамтарч ажиллах боломж олгосноор ажилтнуудаа бие биенээсээ суралцах боломжийг олгодог. Ямар ч ажил дээр ажилтнууд суралцаж буй зүйлийнхээ 10 хувийг л албан ёсоор зохион байгуулж буй сургалтаас авдаг бол ихэнх хэсгийг хамтран ажилладаг ажилтнуудаасаа суралцдаг байна. Мэдээж ажилтнууд нь их сургалт авах тусмаа тэд ажлаа хийхдээ илүү сайн болох ба байгууллага илүү амжилттай байх болно. 

Байгууллагын сайн соёлтой байна гэдэг нь зөвхөн ажиллах сайн орчин бүрдүүлээд зогсохгүй ажилтнууд хоорондоо, бусад хэлтэстэйгээ, байгууллага дотроо бүхэлд нь харилцах хоорондын харилцааг сайжруулахыг ямагт зорих хэрэгтэй.   

Байгууллагын соёлоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1. Ажилтнуудаа сонсож байх.

Ажилтнуудынхаа санал, бодлыг сайн сонсож байх тийм орчинг бүрдүүл. 

- Ажилтнуудын 75 хувь нь ажилтнуудынхаа санал бодол, асуудлыг сайн сонсдог байгууллагад илүү удаан ажилладаг байна. 

2. Харилцаа чухал.

Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа болон үнэт зүйлсийг ажилтнууддаа сайн хүргэснээр ажилтнуудын аливаа зүйлд санал бодлоо гаргах илэрхийлэх байдал сайжирдаг байна.

- Судалгаанаас үзэхэд байгууллагад нь үнэт зүйл байдаг эсэх нь мэдэгддэггүй эсвэл байлаа ч ойлгогддоггүй байгууллагатай харьцуулахад ойлгомжтой үнэт зүйлтэй байгууллага нь ажилтнуудынхаа ажиллах сонирхлыг илүү их татдаг гэсэн байна.

3. Хамтарч ажиллахыг дэмжих.

Байгууллагын ажилтнууд хамт нэг баг болж хамтарч ажиллахыг дэмжиж байх нь ажилтнуудыг бие биенээсээ суралцах, дэмжиж ажиллах, асуудлыг хамтдаа шийддэг болгож төлөвшүүлдэг. 

- Судалгаагаар байгууллагын ажилтнуудын 86 хувь нь хамтын ажиллагаа болон ажилтнууд хоорондын аятайхан харилцаа байхгүй байх нь ажил бүтээмж муу байхад хүргэдэг гэжээ.

4. Ил тод байх.

Ажилтнуудтайгаа ил тод байх нь тэдний итгэлийг олоход тустай бөгөөд энэ нь байгууллагын соёлыг сайжруулдаг. Байгууллагын сошиал хуудсуудад байгууллагын хэмжээнд юу болж байгаа талаар тогтмол мэдээлэл оруулж байх нь ажилтнуудад урам өгдөг байна. 

- Судалгаагаар ажилтнуудын 50 хувь нь тухайн байгууллагын удирдах ажилтан нь сошиал хуудсандаа мэдээлэл хуваалцах нь ажлын бүтээлч байдалд эерэгээр нөлөөлдөг бөгөөд ажилтнуудад ч мотивац өгдөг гэсэн байна. 

5. Ажил нь хэр байгаа талаар ажилтандаа мэдэгдэж байх.

Ажилтнууд өөрсдийнх нь гүйцэтгэл тухайн байгууллагын соёлтой нийцэж байгаа эсэхэд үргэлж мэдээлэл авч байх ёстой байдаг. Жилд нэг удаагийн ярилцлага үүнд хангалтгүй юм. 

- Удирдлагаасаа ажлынхаа талаар зохих дүгнэлтийг тогтмол авч байдаг ажилтнуудын 68 хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ. 

6. Утга төгөлдөр зорилготой байх.

Хэрэв та байгууллагын соёлын хэрэгжилтэнд дэвшил харахыг хүсэж байгаа бол ажилтнууддаа тухайн ажлыг хийснээр байгууллагын гол зорилгод ямар хувь нэмэр оруулахыг нь сайтар ойлгуулах хэрэгтэй. Тэд тухайн даалгаврыг хэрэгжүүлснээр байгууллагын гол зорилгод бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаагаа өөрсдөө мэдэрч байх нь ихээхэн урам зориг өгдөг байна. 

- Судалгаанаас үзэхэд сайтар анхаарал хандуулсан ажилтнууд тухайн ажлаа гурав дахин сайн хийдэг гэжээ.

7. Урамшуулах.

Байгууллагын соёлд нийцэх ажилтнуудынхаа гаргасан аливаа үйлдлүүдийг шагнаж урамшуулж байх хэрэгтэй. Тийм үйлдлүүдийг алдалгүй урамшуулж байх нь байгууллагын зөв соёлыг урт наслахад хүргэнэ. 

8. Сорилт өгөх.

Тэдэнд өсөж хөгжих боломж олгох сорилт өг. Ингэснээр тэдэнд бодитой хөрөнгө оруулж байгааг ойлгох бөгөөд хариуд нь тэд байгууллагадаа итгэх итгэл нэмэгдэнэ. 

Ажилтнуудын 76 хувь нь байгууллагын зүгээс тэдэнд мэргэжлийн хувьд өсөх дэвших боломж олгох нь байгууллагын соёлын чухал хэсэг гэж үздэг гэжээ. 

Тасралтгүй хөгжих боломжтой ажилтнуудын хувьд тухайн байгууллагадаа цаашид тогтвортой ажиллана гэх бодол нь илүү байдаг байна. 

Аливаа байгууллага томрох тусам ажилтнуудаа нэг зүгт чиглүүлж, байгууллагын зорилгод нийцэж ажиллуулахад бэрхшээл тулгардаг. Эдгээр хүчин зүйлүүд байгууллага дахь соёлын асуудалдаа анхаарал хандуулахад танд туслана гэдэгт итгэлтэй байна.