B зэрэглэлийн ажилтнуудыг хэрхэн А зэрэглэлийнх болгох вэ?

Байгууллагын B зэрэглэлийн ажилтнууд найдвартайн дээр тэдэнтэй хамтарч ажиллахад хялбар байдаг тул дунд шатны менежерүүд тэднийг анхаарахгүй орхичих гээд байх тал байдаг. Гэвч та тэдгээр B зэрэглэлийн ажилтнуудыг тоолгүй орхисноороо байгууллагынхаа өсөлт хийх боломжийг өөрийн мэдэлгүй хойш татаж байдаг. 

Шинэ ажилтан элсүүлэх болон сургахад цаг болон мөнгө багагүй зарцуулагддаг. Менежерүүд магадгүй ихэнх цагаа А болон C, D зэрэглэлийн ажилтнуудад гол анхаарлаа хандуулаад B-г орхих гээд байдаг тал бий. Гэтэл B-д ердөө багахан хэмжээний анхаарал хандуулахад л тэд байгууллагын хувьд хамгийн үнэтэй хөрөнгө болох боломжтой байдаг. Хэрэв анхаарлаа хандуулахгүй бол B нь магадгүй танай өрсөлдөгч компаний А зэрэглэлийн ажилтан болчих талтай юм. 

А зэрэглэлийн ажилтнуудыг байгууллагууд олж авахын тулд идэвхтэй хөөцөлддөг. С болон D зэрэглэлийн ажилтнууд нь байнга асуудлууд үүсгэдэг тул менежерүүдийн цагийг үрж байдаг, байгууллагын зорилготой нийцдэггүй, шинэ зүйл хэрэгжүүлэхэд хүлээж авахдаа тааруухан ажилтнууд байдаг. Харин В зэрэглэлийн ажилтнууд нь энэ хоёрын дунд байдаг бөгөөд тэд А зэрэглэлийнх болох чадвартай ч зарим нэг чадваруудын хувьд жишээ нь: хүнтэй харилцах чадвар, өөрийгөө дайчлах зэрэг чадвар дутмагаас болж В-д ангилагдаж буй ажилтнууд юм. 

Ихэнх байгууллагуудын хувьд В зэрэглэлийн ажилтнууд ихэнх ажлуудыг нугалдаг байхад тэдэнд анхаарал сул хандуулж, А зэрэглэлийн ажилтнуудад болон C, D зэрэглэлийн ажилтнуудад л гол анхаарлаа хандуулаад байдаг байна.

А зэрэглэлийн ажилтнууд бол өөрсдийгөө дайчилж чаддаг тул тэдэнд туслалцаа төдийлөн хэрэгцээгүй байдаг. Мөн C, D зэрэглэлийн ажилтнуудаас аль болох салах нь зөв байдаг бөгөөд тэднийг сайжруулах гэж оролдох нь ихэнхдээ дэмий л цаг үрсэн хэрэг байдаг.  

B зэрэглэлийн ажилтнууд бол илрүүлээгүй боломж юм.

Тэд бол хараахан илрүүлээгүй байгаа авьяастнууд байдаг тул зохих ёсоор үнэлэгдэхгүй бол алдах эрсдэлтэй байдаг. Дунд шатны менежерүүд асуудалтай буюу C, D зэрэглэл бүхий ажилтнуудын асуудлуудыг шийдэх гэж хэт их цагаа алддаг байна. Мэдээж хэрэг А зэрэглэлийн ажилтнуудтай ойлголцоход хялбар болохоор ихэнх цагаа тааруухан ажилтнуудад зарцуулах гээд байдаг.

B зэрэглэлийн ажилтнууд бол өөрсдийнхөө асуудлыг зохицуулчихдаг бөгөөд ямар нэг асуудал гаргадаггүй тул менежерийн анхаарлыг татаад байдаггүй. Тэд хий гэснийг ямар нэг шалтаг тоочилгүй хугацаандаа хийчихдэг. Ямар нэг асуудал гаргаж ирдэггүй ч тэд А зэрэглэлийн ажилтнуудын хэмжээнд хүрдэггүй. 

Тэдгээр В зэрэглэлийн ажилтнуудад их цаг зарцуулснаар тэднийг А зэрэглэлийнх болгох боломжтой байдаг. Гол цагаа В зэрэглэлийн ажилтнуудад л зарцуулах хэрэгтэй юм. 

Байгууллагуудын хувьд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ажилтнуудынхаа зэрэглэлийг тодорхойлох явдал юм. Тэд одоо хааана байна? Тэд хаана очих боломжтой вэ? 

В зэрэглэлийн ажилтнуудыг А зэрэглэлийнх болгох. 

Ажилтнуудынхаа зэрэглэлийг тогтоосноор дунд шатны менежерүүд В-г А зэрэглэлийнх болгохын тулд тэдний сул талуудыг нь сайжруулан, мотивацыг нь нэмэгдүүлэн ажиллах хэрэгэтй байдаг. Тэдэнд илүү их цаг зарцуулан, сургалтанд хамруулах зэргээр анхаарал хандуулах хэрэгтэй. 

Тэднийг ажлаасаа гарахгүй гэж үзэж болохгүй. Тэдэнд цаг зарцуулахгүйгээр тэд ажил дээрээ яахыг, хэн байхыг хүсдэгийг нь мэдэж чадахгүй. Тэд нэг л өдөр илүү өндөр боломж санал болгосон газар луу яваад өгчиж болно. 

В зэрэглэлийн ажилтнуудад илүү анхаарал хандуулаад эхлэхээр тэдний зарим нь А зэрэглэл рүү шилжин байгууллагад илүү хувь нэмэр оруулж эхэлдэг байна. 

В зэрэглэлийн ажилтныг хайхрахгүй орхихоос сэргийлэх нэг арга бол сайн судлаж үзээгүйгээс тухайн ажилтны талаар үүссэн буруу ойлголтыг хаяад тэднийг дахин өөр өнцгөөс харах, үнэлэх хэрэгтэй байдаг. Танай байгууллагад магадгүй ажлын зөв чадвартай ч хүмүүстэй харилцах тал дээрээ доголдолтой ажилтан байж болох юм. Магадгүй багаар сайн ажилладаг ч тухайн ажлаа гүйцэтгэхдээ шаардлагатай зарим нэг чадварыг эзэмшээгүй ажилтан ч байж болно. Тухайн ажилтантай уулзахаасаа өмнө тэрхүү чадваруудыг нь суулгах тал дээр зөвлөгөө бэлдэх хэрэгтэй. Үүний дараа хэдий эвгүй байх ч, түүнд юу болохгүй байгаа талаар үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Тэгж байж л ажил сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ажилтнуудыг мэдээж ажлын нэг байрнаас нөгөө ажлын байр руу зүгээр л нэг шалтгаанаар шилжүүлчихэж болохгүй. Үүнийг зөв хэрэгжүүлэх гол арга зам нь мэдээж тэдэнтэй ярилцах юм. Ажилтнууд яг аль хэсэг дээрээ сайжрах хэрэгтэй байгааг мэдэхийг хүсдэг. Сайн дундаж менежерүүдийн гол чадвар бол өөрсөд нь хэцүү байх ч, юу болохгүй байгааг нь ажилтнууддаа үнэнээр нь хэлдэг байх явдал юм. 

Тэдэнд хэрхэн ойлгуулах вэ?

Зарим нэг чадваруудаа илүү сайжруулснаар А зэрэглэлийн ажилтан болоход ойрхон байгааг нь тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Тэд юуг сайн хийж байгааг сайшааж, юун дээр анхаарах хэрэгтэй байгааг нь мөн хэлэх хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй нэг зүйл нь тэднийг өөрсдөө шийд гээд орхичих биш, ажлаа хэрхэн сайжруулах талаар заавар, зөвлөгөө өгөн хийж гүйцэтгэхэд нь мөн мотивац өгөх хэрэгтэй байдаг.     

Багахан хэмжээний урам зориг өгсөнөөр хичнээн В зэрэглэлийн ажилтнууд А зэрэглэл рүү шилжиж болохыг та хараад гайхах байх. Энэ нь мэдээж танай байгууллагын үр дүнг сайжруулах болно.  

Менежерүүдийн гол ажил нь олон төрлийн хүмүүстэй ажиллан тэдний асуудлуудыг шийдэх хэрэгтэй байдаг болохоор мэдээж амаргүй ажил хэдий ч тэдний гол зорилго нь хэн өсөх боломжтой байна тэр ажилтуудыг олон зөв газраа байгаа эсэхэд анхаарал хандуулах явдал юм.